menu




  • Нүүр

  • Танилцуулга

  • Мэдээ, мэдээлэл

  • Ордог хичээлүүд

    • Математик дидактик
    • Мэдээлэлзүйн дидактик
    • Англи хэл
    • Интернет програмын сан
    • Хэрэглээний сан



  • Нэгж хичээлийн хөтөлбөрүүд

    • Бүх хичээлүүд

  • Урлаг, уран сайхан

    • Бусад


  • Е-ном

Translate

Wednesday, April 16, 2014

СVРЧИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ

СVРЧИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ

Vнэрийг мэдрэх гэдэг нь хvнд заяасан асар их чадвар юм.
Ямар нэгэн сэтгэгдэл vлдээх vнэр бол чухал зvйлийн нэг.
Vнэртэй усыг хэрэглэж ирсэн тvvх эртний Египет, Ромын хаад, ихэс дээдсээс улбаатай. Тэр vед сvрчгийг байгалиас шууд авч хэрэглэдэг байсан. Зєвхєн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй. Харц энгийн иргэд хэрэглэхийг хориглодог байсан. Тэгвэл одоо энэ тансаг vнэр нь хvн бvхний хэрэглээ болжээ. Таагvй vнэр гэдэг чиний тухай бусдад тєрєх сэтгэгдлийг орвонгоор нь эргvvлж ч болно. Загварын шоуны шилдэг хувцсыг ємсчихсєн явахад хэн ч анзаарахгvй хирнээ сэнгэнэсэн таатай vнэртэн хэрэглэсэн байхад анхаарлаа хандуулах нь илvv гэдгийг санаарай.

Vнэртнийг сонгохдоо арьсан дээрээ яаж vнэртэхийг заавал шалга. Сvрчигний жинхэнэ vнэр арьсан дээр тvрхэгдэж байж л мэдэгдэнэ. Vvнийг шалгахдаа алган дээрээ vнэртэй уснаас дусаагаад, хатангуут нь алгаа хамрынхаа ойролцоо сэвж vнэртвэл жинхэнэ vнэр нь vнэртэх болно.
Сvрчгээ хэрэгэхдээ аль болох нимгэн арьстай хэсэгт тvрх. Хvзvvний урд, бугуйн дотор тал гэх мэт.

Харин зарим мэргэжилтэн чихний араар тvрхэх буруу гэж дvгнэсэн байдаг. Учир нь чихний ар хэсэгт байрлах олон тєрлийн булчирхай vнэрийг хувиргадаг гэнэ. Vслэг эдлэл vнэрийг удаан хадгалдаг онцлогтой. Тиймээс та євлийн улиралд vслэл эдлэлдээ усаа цацаарай. Торго, нийлэг материал, vнэт эдлэл рvv цацвал толбо vлддэг гэдгийг анхаараарай. Vvнээс гадна дууссан vнэртэй усныхаа савыг орны даавуу хийдэг шvvгээндээ хийвэл vнэр даавуунд шингэж улмаар унтах vед биенд шингэдэг. Ямар ч хувцсанд сvрчиг тvрхдэггvй. Учир нь хувцаснаас амархан vнэр нь гарахаас гадна толбо тогтвол хими цэвэрлэгээнд єгєхєєс аргагvй болдог.

Охидод цэцэгсийн, далайн сэрvv татсан зєєлєн vнэртэн илvv зохимжтой. Ээжийнхээ хэрэглэдэг vнэтэй брэндийн хурц хvнд vнэртэнг хэзээ ч битгий хэрэглээрэй. Ийм vнэр чиний насанд тохирохгvй Vvний оронд єглєє бvр шvршvvрт орж тансаг vнэртэй саван хэрэглэсэн нь илvv дээр.
Ажил хэргийн болон єдрийн цагаар /дорнын/ гэгддэг хурц чамин vнэртэн хэрэглэх нь зохисгvй. Харин зєєлєн ердийн сvрчиг тохиромжтой байдаг.
Харин орой vдшийн цагаар, vдэшлэг уулзалтанд хурц vнэртэнг хэрэглэж болно.
Даруухан байдлыг эрхэмлэдэг эмэгтэйчvvдэд цэцгийн vнэр агуулсан сvрчиг гайхамшигтай зохьдог.

Харин чєлєєтэй эротик дvр тєрхтэй бvсгvйчvvдэд дорны vнэртэй сvрчиг илvv зохино.
Мєн сvрчигний найрлагатай саван байдаг. Энэ саванг хувцасны шvvгээндээ хий. Та ажилдаа яараад сvрчигээ тvрхэхээ мартсан байсан ч таны хувцсанд шингэсэн vнэр байсаар байх болно.

Харин та гэрээсээ гарахаасаа дор хаяж 15-н минутын ємнє vнэртнээ тvрхээрэй.
Мєн биеийн тос тань хурц vнэртэй бол сvрчиг тvрхэхээс зайлсхий. Хурц vнэр хольж vнэртвэл жинхэнэ vнэр алга болж таагvй vнэр vнэртдэг.
Vvнээс гадна тамхи, архи, халуун ногоо бусад хурц vнэртэй хоол ихээр хэрэглэвэл vнэрийг ихээр єєрчилдєг.
Хэрэв та ийм хоол идэх гэж байгаа бол сvрчиг тvрхэхгvй байсан нь дээр.

No comments:

Post a Comment