menu




  • Нүүр

  • Танилцуулга

  • Мэдээ, мэдээлэл

  • Ордог хичээлүүд

    • Математик дидактик
    • Мэдээлэлзүйн дидактик
    • Англи хэл
    • Интернет програмын сан
    • Хэрэглээний сан



  • Нэгж хичээлийн хөтөлбөрүүд

    • Бүх хичээлүүд

  • Урлаг, уран сайхан

    • Бусад


  • Е-ном

Translate

Wednesday, April 16, 2014

Төгс гоо сайхны томъёо

Төгс гоо сайхны томъёо

Сайхан үс + толигор арьс + сайн нүүр будалт = Төгс гоо сайхан
Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл танд энэ гурван "нэмэгдэхүүн"-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана.

Төгс гоо сайхны томъёо
1. Сайхан үс
- Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн түрх.
- Сул долгионтой үстэй болгоход далайн давс нөлөөлдөг. Далайн давстай уусмалыг үсэндээ шүршиж байгаарай.
- Сэнсээр үсээ хатааж байхдаа гарынхаа хуруунуудаар ширхэгүүдийг нь салгаж байгаарай. Үсээ хатсаны дараа бүдүүн шүдтэй самаар самнаж бай.
- Сайн чанарын будгаар үсээ 28 хоногт нэг удаа будах нь гэмтэхээс хамгаалах нэг арга юм
- Үснийхээ сэвийг цэвэрхэн сормуусны сойзоор дарж болно
- Үснийхээ угийг босгохын тулд угандаа үсний лак цацаж байгаад, сэнсдээрэй. Тэгэнгээ бүдүүн шүдтэй самаар угаас нь дээш босгож өгөхөө мартав аа.

Толигор арьс
- Торгомсог арьстай болоход халуун хүйтний харшил уруугаар нөлөөлдөг. Жишээлвэл хав халуун шүршүүрийн усанд орчихоод сэнсний доор зогсох юмуу, хүйтэн агаарт гарвал арьс биржийж, толигор байдлаа алддаг
- Сарнай болон лавендерийн ханд нь арьсыг тайвшруулдаг шидтэй.
- Хүчтэй үйлчилгээтэй саван нь таны арьсны гаднах чийгшилийг үгүй хийж хуурайшуулдаг. Тиймээс тусгай биеийн шингэн саван хэрэглэж байгаарай.
- Утсаа ихэвчлэн аль талдаа барьж ярьдаг вэ? Аль талынхаа хацраар хэвтэж унтдаг вэ? Энэ бүхэн ч бас арьсны үрэвсэл бохирдолд нөлөөтэй.
- Тэжээллэг зовхины тос уруулны арьсыг өнгөлөгчөөс илүү зөөллөдөг гэнэ шүү. Гэхдээ "firming" биш "hydrating" гэсэн бичигтэйг нь сонгоорой.

Сайн нүүр будалт
- Уруулаа илүү зузаан харагдуулах арга: Өөрийнхөө арьсны төрөлх өнгөнөөс 2 өнгөөр бараан кремеер уруулаа хүрээл. Ингэхдээ маш нарийн жижигхэн багс ашиглана. Дараа нь алтлаг боронзон, эсвэл тоорын ягаан өнгөтэй уруул өнгөлөгчийг жигд түрх.
- Таны царай ядарсан харагдаад байвал крем түрхэлгүй бүдэг өнгийн чийгшүүлэгч тос түрхээд, нүдээ ухаа хул өнгийн харандаагаар хүрээл.
- Таны нүдний будаг давхрааны зураасны хэсгээр арилчихдаг уу? Тэгвэл тенээ түрхэхээс өмнө суурь кремээ зовхиндоо түрхэж өгөөрэй.
- Контураа тэгшхэн тавихын тулд эхлээд дээд сормуусныхаа угт чиглүүлэгч цэгнүүдийг тавь. Дараа нь тэдгээрийг холбо.

No comments:

Post a Comment