Цөсний чулууг уусгах эртний аргууд
Элэг, цөсөнд хуримтлагдсан хортой үлдэгдэл бодисуудыг гадагшлуулахын тулд магнезаас илүү хүчтэй, цөс болон цөсний цоргонууд агших чадварыг нэмэгдүүлэгч цөс хөөх хэрэгслүүд хэрэгтэй болдог. Элэг, цөс цэвэрлэх "сонгодог" цэвэрлэгээнд чидун жимсний тос, нимбэгний шүүс хэрэглэх нь тийм ч шинэ арга биш гэдгийг хэлэх хэрэгтэй.
Эрт дээр цагт зарим эмчлэгч нар энэ аргыг амжилттай хэрэглэж байжээ. IХ-XIII зууны үеийн Оросын оточ нарын жорууд дотроос цөсний чулууг хагас шилэн аяга прованийн тос /чидун жимсний тосны бас нэг нэр/, хагас шилэн аяга нимбэгний шүүсийг унтахынхаа өмнө ууж арилгадаг байжээ. Үүнийг сард таван удаа уувал цөсний чулуу хайлдаг ажээ. Энэ тохиолдолд цөсний чулуу, ялангуяа цөсөн шаргалын болон холимог найрлагатай чулуунууд нь зөвхөн цөсөнд төдийгүй элэгний цөсний цургууд, бас гэдсэн дотор хайлж уусан цөсний хүчтэй урсгалаар туугдан гадагшилдаг байна. Гэдсэнд чулуунууд удаан хугацаагаар байх явцад цөсний чулуунуудын гол холбогч хэсгүүд болох цөсөн шаргалын хүчлүүд нь хайлан чулуунууд нь задран өтгөний хамтаар цөсөн шаргалын ногоовтор хэсгүүд гарах ба сайтар ажигласан тохиолдолд холестерины гаралтай элсний ширхгүүд байхыг харж болно. Ийм аргаар цэвэрлэгээ хийх явцад элэг, цөсний хортой үлдэгдэл бодисуудаар бие махбодь хордох боломжтой боловч, түүнээс илүү хөнөөлтэй бүх үхлийн аюулд хүргэж болох элэг, цөсний чулуунуудаасаа ангижирдаг юм. Цөсний чулууг хайлуулах эртний жорыг цэвэрлэгээний бэлтгэл болон төгсгөлийн үе шатуудаар баяжуулан хэрэглэвэл элэг, цөсний чулуунуудыг хурдан хугацаанд бүрэн гүйцэд гадагшлуулснаар бие махбодийн өөрийгөө хордуулах аюулыг үлэмж хэмжээгээр бууруулдаг юм байна.

No comments:
Post a Comment