menu




  • Нүүр

  • Танилцуулга

  • Мэдээ, мэдээлэл

  • Ордог хичээлүүд

    • Математик дидактик
    • Мэдээлэлзүйн дидактик
    • Англи хэл
    • Интернет програмын сан
    • Хэрэглээний сан



  • Нэгж хичээлийн хөтөлбөрүүд

    • Бүх хичээлүүд

  • Урлаг, уран сайхан

    • Бусад


  • Е-ном

Translate

Monday, May 12, 2014

шүүлэг

matematik
2011-6-6
Geriin daalgavar

Координатын эх дээр төвтэй нэгж радиустай тойргийг тригонометрийн нэгж тойрог гэнэ.
цэгийн абцисс, ординатыг  өнцгөөр илэрхийлбэл
x=cosα (P цэгийн абциссыг cosα )
y=sinα (P цэгийн ординатыг sinα )
Үндсэн болон нэмэлт томъёо.
sin2α+cos2α=1
tgα=sinαcosα ctgα=cosαsinα
tg∝∙ctg∝=1
1+tg2α=1cos2α
1+ctg2α=1sin2α
Тригонометр фүнкцийн хоорондын хамаарал
sinα=±1-cos2α cosα=±1-cos2α
sinα=±tgα1+tg2α cosα=±11+tg2α
sinα=±11+ctg2α cosα=±ctgα1+ctg2α
tgα=1ctgα ctgα=1tgα
tgα=±1-cos2αcosα ctgα=±1-sin2αsinα
tgα=±sinα1-sin2α ctgα=±cosα1-cos2α
Тригонометр фүнкцийн тэмдэг
Мөч
Фүнкц
I
II
III
IV
sinα
+
+
-
-
cosα
+
-
-
+
tgα
+
-
+
-
ctgα
+
-
+
-
Тригонометр фүнкцийн тэгш ба сондгой чанар
sin-α=-sinα сондгой фүнкц
cos-α=cosα тэгш фүнкц
tg-α=-tgα сондгой фүнкц
ctg-α=-ctgα сондгой фүнкц

Wednesday, April 16, 2014

Худалдаа

Худалдаа

Та 95759424 утсаар сонирхсон утсаа захиалаарай. Бид таньд найдвартай хүргэж өгөх болно.
Үнэ : 70.000 төгрөг

Үнэ : 40.000 төгрөг

Цөсний чулууг уусгах эртний аргууд

Цөсний чулууг уусгах эртний аргууд

Элэг, цөсөнд хуримтлагдсан хортой үлдэгдэл бодисуудыг гадагшлуулахын тулд магнезаас илүү хүчтэй, цөс болон цөсний цоргонууд агших чадварыг нэмэгдүүлэгч цөс хөөх хэрэгслүүд хэрэгтэй болдог. Элэг, цөс цэвэрлэх "сонгодог" цэвэрлэгээнд чидун жимсний тос, нимбэгний шүүс хэрэглэх нь тийм ч шинэ арга биш гэдгийг хэлэх хэрэгтэй.

Жолооны ард суухдаа ямар эм ууж болохгүй вэ?

Жолооны ард суухдаа ямар эм ууж болохгүй вэ?

Автомашин жолоодох үедээ эм хэрэглэх шаардлага гарвал тухайн эм ямар үйлчилгээтэй болохыг анхаарах хэрэгтэй. Учир нь зарим эм өвчнийг намдааж, тайвшруулах үүрэгтэй. Өвчин намдаагч эм төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах, нойр хүргэх, хөдөлгөөний баримжааг алдагдуулах, дагалдах үйлчлэл үзүүлдэг.
Ийм эмийг машин барихаасаа өмнө уувал зам тээврийн осол аваар гаргах магадлал өндөр болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс жолоо барьдаг хэн боловч эм уухдаа зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Замд гарахаасаа өмнө ямар нэгэн эм уух шаардлага гарвал юуг анхаарах талаар зөвлөе.

Нэгд: Тайвшруулах эм бэлдмэл уухаас зайлсхий. Ийм эмийн улмаас зам тээврийн осол 2-5 дахин ихэсдэг гэсэн судалгааг Германы эрдэмтэд гаргасан байдаг. Европын орнуудад автозамын аваар ослын 10 хувь нь тайвшруулах эм уусан үедээ жолоо барьснаас үүдэлтэй болох нь тогтоогджээ. Тиймээс ямар ч эм уухаасаа өмнө заавартай нь танилц. Хэрэв эмийн заалт дээр тухайн эмийг хэрэглэсний дараа "тээврийн хэрэгсэл жолоодох, бусад өндөр анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаар" гэсэн байвал ууж болохгүй гэсэн үг.
Хоёрт: Хэрэв эмийн зааварт уг эм нойрсуулах, тайвшруулах, бухимдал тайлах зэрэг үйлчлэлтэй гэж дурьдсан байвал түүнийг уусан бол жолооны ард огт суухгүй байсан нь дээр.
Гуравт: Ядаргааны эсрэг болон өвчин намдаах эм уусны дараа биед ямар нэг нойр хүрэх, нозойрох байдал мэдрэгдвэл жолоо барихаа хойшлуулах нь зүйтэй. Яагаад гэвэл тухайн эм өөр ямар үйлчлэл үзүүлж болохыг харзнах шаардлагатай гэсэн үг. Ер нь тайвшруулах янз бүрийн эм нь анхаарал төвлөрлийг сулруулж, хөдөлгөөний баримжааг алдагдуулах магадлал ихтэй байдаг юм.
Бензинээ хэмнэ
Автомашиныг байрнаас нь хөдөлгөхөд хөдөлгүүр нэлээд хүч гаргадаг. Энэ үед хэвийн ажлын үеийнхээс илүү шатахуун зарна. Хотын дотор автомашин олон зогсох шаардлага гарах тул хотын гадна явахаас илүү шатахуун зарцуулдаг. Хэдийгээр ийм байдаг боловч жолоодох арга барилаас хамааран шатахуун зарцуулалт ялгаатай байх тал бий (зарим үед энэ ялгаа нь 25 хувьд ч хүрдэг). Ногоон гэрэл асахад байрнаасаа огцом ухасхийлгэх, уулзварын өмнө очиж огцом тоормослох нь шатахууныг үр ашиггүй зарцуулаад зогсохгүй, резин дугуй, тоормосыг түргэн элэгдэхэд хүргэнэ.
Ногоон гэрэлтэй үед уралдахгүй, цаг алдахгүйгээр хурдаа аажим нэмэгдүүлж, араагаа солиод шулуун дамжуулгаар жигд хурдтай явдаг, улаан гэрэлтэйг мэдвэл уулзвар хүрч очоод автомашиныг яг зогсоох эцсийн цэгт тоормосоо гишгэдэг тэр л жолооч шатахуун хэмнэнэ.
Харин хотын гаднах замд явахад цөөн тоормослож, цөөн зогсдог. Гэхдээ хөдөлгөөн их, гүйцэж түрүүлэх явдал олонтаа тохиолдох үед автомашиныг ихээхэн ухаалаг жолоодох хэрэгтэй. Гүйцэж түрүүлэх гэж байгаа автомашинд хэтэрхий ойртох хэрэггүй. Учир нь энэ үед араагаа хүнд араанд сольж, дараа нь хурдаа нэмэх шаардлага гарна. Иймд өмнөх автомашинаасаа нэлээд зайтай явж байгаад боломж гарахад шулуун араагаараа хурдаа нэмээд, гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Ер нь автомашиныг жигд зөөлөн явуулж, хөдөлгөөний үед аль болохоор цөөн тоормослож, цөөн зогсохыг хичээх нь зүйтэй.
-Боломжтой бол ажлын цагаа зохицуулах. Замын түгжрэлийн үед хөдөлгөөнд оролцохгүй байх. Зам түгжрэх оргил цагаас өмнө гэрээсээ гарч байх.
-Заавал тулж ойрхон зогсох гэж зогсох талбай хайж, цаг, бензинээ үрээд хэрэггүй. Харсан эхний зайндаа л зогсчих. Цаашаагаа алхаж болно.
-Гэрлэн дохион дээр зогсоод, түүнээс хөдлөхдөө зугуухан өөрөөр нь хүчийг нь авахуул. Хажуу эгнээний жолоочтой та ямар уралдаж байгаа биш. Уулзварыг хэт огцом өндөр хурдаар нэвтэрсэн автомашин бензин их иддэг.
-Хурдаа тохируулах хэрэгтэй. Улаан гэрэл асч байвал холоос хурдаа сааж, ногоон гэрэлд тааруулан явбал моторт сайн. 5-10 км/цаг хурдтай явж байгаад дахин хурд авах нь бүрэн зогссон байрлалаас хурд авснаас илүү моторт бага ачаалал өгдөг.
-Хэрэв ойр газар бол алхаж байх. Таны эрүүл мэндэд ч сайн.

Хурц тод өнгө энэ зуны гоёл

Хурц тод өнгө энэ зуны гоёл

Эмэгтэй хvн єєрийн єє сэвийг далдалж, аль нэг хэсгээ тодосгож, гоо vзэсгэлэнгээ хурцалдаг нэг зэмсэг нь будаг шунх.

Энэ зуны гоёл  хурц тод єнгєтэй байх бөгөөд  ногоон шар, ягаан, цайвар цэнхэр єнгє зонхилж буй хэмээн загварын ертєнцийнхєн тодорхойлж  байна. Нvvр будалтын хувьд ч дээрх єнгє моодонд орж буй аж.
Угаас будалт хийхэд бичигдээгvй дvрэм гэж хэлж болох нэг зvйл байдаг. Энэ бол нvдний тень тод байвал уруулын будаг бvдэг, уруулын будаг тод байвал нvднийх эсрэгээр байх ёстой. Мэдээж энд єнгєний зохицол байх хэрэгтэйг анхаараарай.

Одоо энэ зун ямар будалт хийвэл мэдрэмжтэйд тооцогдохыг дуулгая. Мэдээж нас, намба, ажил мэргэжлийн хувьд ялгаа гарч таарна.

Охид
Хэт тод єнгє сонгох хэрэггvй. Угаас залуу бvсгvй будагтай, будаггvй гоо vзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны єнгєнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бєгєєс нvvр тань баг зvvчихсэн мэт хиймэл харагдана. Нvдэндээ тод єнгийн тень бvдэгхэн тvрхээд, сормуусаа vл ялиг будаж єгєєрэй. Харин уруулаа тод биш єнгєлєгчєєр єнгєлєєд л боллоо.

Ажил хэрэгч, эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жvжигчин мэт будаг тохирдоггvй. Тэдний будагны сонголт ерєнхийдєє арьсны єнгєтэй дvйцэхvйц байвал зvгээр. Энгэсэг дээрээ хацар єнгєлєгч vл ялиг тvрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нvдний будагны хувьд зовхиноос хємсєг хvртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бєгєєс нvдний шилтэй байгаагаас ялгаагvй. Харин уруулаа хvрээлэгчтэй уусахаар єнгєєр будаарай.

Этгээд содон эмэгтэй
Ийм зvйл хvсэгчдэд шивнэх vг байна. Энэ бол “Солонго” хэмээх будалтын тухай. Харин будалт зєвхєн охидод хамаарах юм шvv. “Солонго” нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар єнгє сонгох хэрэгтэй. Мєн цайвар ягаан, цайвар цэнхэр єнгє байна гэдгийг анхаараарай.

Турахад ашиггүй 3 зүйлийн хөдөлгөөн

Турахад ашиггүй 3 зүйлийн хөдөлгөөн

1. Хэт их хэмжээний хөдөлгөөн хийх ашиггүй:
Хэт их хэмжээний хөдөлгөөн хийхэд хүмүүсийн биед шаардагдах хүчилтөрөгч болон шим тэжээлийн зүйл маш ихээр нэмэгдэж, үүний улмаар зүрхний авчих тэлэх давтамж илт түргэсч, бие махбодид шаардагдах хүчилтөрөгчийг гүйцэд хангаж чадахгүй болоод хүчилтөрөгчийн солилцоогүй байдалд оруулдаг байна. Хүчилтөрөгчийн солилцоогүй хөдөлгөөн нь тослог зүйлийг энергийн гол хүчин болгож чаддаггүй мөртөө бүрэн хүчилтөрөгч болж чадаагүй зарим хүчиллэг бодис бий болгодог байна, энэ нь хүний биеийн тамирын хөдөлгөөн хийхдээ тэсвэртэй байх чадавхыг бууруулдаг байна.үүнээс гадна бас бие махбодийн цусны чихэрлэгийн түвшинг бууруулж, өлсөхөд хүргэдэг, энэ нь биеийн тослог зүйлийг багасгахад тун муугаар нөлөөлдөг байна.

2. Богино хугацаанд ширүүн хөдөлгөөн хийх ашиггүй:
Хөдөлгөөн хийхэд юуны өмнө хүний биед хадгалагдаж байгаа чихэрлэг элементийн энергийг хөдлөгдөг, 30 минут хөдөлгөөн хийсний дараа, чихэрлэг элемент нь тослог зүйлд орж, энерги болон хувирдаг, бараг нэг цаг хөдөлгөөн хийж байж хөдөлгөөнд шаардагдах энерги нь тослог зүйлийн чадавхиар гол болгодог, иймээс богино хугацаанд ширүүн хөдөлгөөн хийх нь биеийн эрүүл мэнд хийгээд турахад ашиггүй юм.

3. Огцом хүчтэй хөдөлж дасгал бэлтгэл хийх ашиггүй:
Хүний биеийн булчин мах нь тоо томшгүй олон булчингийн ширхгээр бүрэлдсэн байдаг, үүнд голдуу булчингийн цагаан ширхэг, булчингийн улаан ширхэг гэж 2 том төрөл зүйл байдаг. Огцом хүчтэй хөдөлж дасгал бэлтгэл хийхэд, булчингийн цагаан ширхэг нь илүү дасгалжиж, тэр мөртөө булчингийн цагаан ширхгийн хөндлөн хэсэг нь нэлээд том байдаг тул бүх булчингийн ширхэг нь амархан томордог байна, иймээс энэ аргаар биеийн тамирын дасгал бэлтгэл хийх нь тарган хүнийг турахад ашиггүй юм.
Өөрөөр хэлбэл, таргалсан биеэ тураая гэвэл, юуны өмнө, биеийн тамирын дасгал бэлтгэл хийсний дараах зүрхний лугшилтыг минутанд 120—160 удаа байх хэмжээнд хязгаарлах хэрэгтэй, хоёрдугаарт, биеийн тамирын дасгал бэлтгэл хийх хугацаагаа удаа бүр нэг цагаас дээш байлгах хэрэгтэй, тэр мөртөө хүч тэвчээрийг сорихуйц бөгөөд хүчилтөрөгчийн солилцоотой бүх биеийн хөдөлгөөн хийх хэрэгтэй, жишээлбэл, бие бялдрыг чийрэгжүүлэх гимнастик, хол зайн гүйлт, хол зайд удаан хугацаагаар усанд сэлэх зэрэг болно.

Дэлхийн эмэгтэйчүүдийн гоо сайхны нууц

Дэлхийн эмэгтэйчүүдийн гоо сайхны нууц

Эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнгийн цаана юу нуугдаж байна вэ ? Япон бүсгүйн  урт, шулуун үс, Грек бүсгүйн чидун жимс шиг хөрслөг арьс үргэлж асуултын бай болсоор ирсэн юм. Гэвч тэдний гоо үзэсгэлэнгийн нууц нь юунд байна вэ ? Бид гоо сайхны мэргэжилтнүүд болох дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн  гоо сайхан байх  аргуудаас танд хүргэж байна. Тэдний нууц юунд оршиж байгааг олж мэдээрэй.
Австрали
Австралийн гоо сайханч Наполеон Пердигийн хэлснээр австралийн уугуул иргэд Абориген эмэгтэйчүүд арьс язрахаас сэргийлж олон навчит ургамлыг хэрэглэдэг байсан гэнэ. Уг ургамал нь арьсыг чийгшүүлж, тэжээл өгдөг төдийгүй арьсан дээр гардаг элдэв үрэвслээс сэргийлдэг ер бусын үйлчилгээтэй аж. Уг ургамлыг арьс тайвшруулах, сэргээх зорилгоор маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг байна.

Чили
Чилийн эмэгтэйчүүд арьсаа толигор, гэрэлтсэн хэвээр байлгахын тулд улаан усан үзэмний антиоксидант  чанарыг ашигласаар иржээ. Улаан усан үзэмний маск бэлтгэхийн тулд гарын алганы хэмжээтэй усан үзэм авч, няцлаад хоёр хоолны халбага цагаан гурил нэмнэ. Үүнийгээ нүүр, хүзүүндээ жигд түрхээд 10 минут байлгасны эцэст угаана. Уг маск нь ядарсан, өнгөө алдсан нүүрний арьсыг өнгөлөг толигор болгох нууц гэж Чили эмэгтэйчүүд баталдаг юм.

Доминикан
Хэрэв та Доминикан бүсгүйтэй таарвал түүний хумсыг  сайн ажиглаарай.  Тэдний хумс маш хатуу бат бэх байдгийн нууц нь сармис гэнэ. Шинэхэн сармисыг жижиглэн хэрчээд  хумсны өнгөгүй лаканд хийгээд 7-10 хоног байлгана. Эхэндээ сармисны эхүүн үнэр үнэртдэг ч хатуу сайхан хумстай болоход энэ юу ч биш гэж  тэд хошигнодог аж. Гэвч сармисны үнэр амархан арилдаг бөгөөд хумс бэхжүүлэхээс гадна нянгийн эсрэг үйлчилгээтэй гэнэ.

Египет
Египетчүүд  Нил мөрний хатан хаан Клеопатрагийн гоо үзэсгэлэнгийн нууц нь сүү байсан гэдэгт итгэдэг юм. Клеопатра арьсаа зөөлөн, булбарай болгож, арьсны үхэжсэн эд эсийг сэргээхийн тулд сүүтэй онгоцонд ордог байсан гэнэ. Бүсгүй та ч бас гэртээ туршаад үзээрэй. Бүсгүй та арьсаа торго шиг зөөлөн, булбарай байлгахыг хүсвэл Нил мөрний үзэсгэлэнт хатан хааны жорыг мэдэхэд илүүдэхгүй.

Франц
“Франц бүсгүйчүүд арьсандаа тогтмол онцгой арчилгаа  тавьдаг” гэж Decleor and Carita- ын гоо сайхны алдартай брэндийн гоо сайханч Шаннон Галлоги ярьж байна. Энэ нь тэд долоо хоног бүр нүүрэндээ маск тавьж, массаж байнга хийлгэж,  унтахын өмнө нүүрний будгаа үргэлж цэвэрлэдэгтэй холбоотой гэнэ. Шаннон гэрийн нөхцөлд хэрхэн нүүрний маск бэлтгэх аргаасаа толилуулж байна. Интоор болон анар жимсийг няцлаад нүүрэндээ түрхээд 6 минут орчим байлгана. Уг маск нь арсыг чангаруулж, өнгийг нь сэргээдэг аж. Эцэст нь нойтон бүлээн алчуураар маскаа арчина.

Грек
Газар дундын тэнгис хавийн  Грек бүсгүйчүүдийн арьс цайвар хэрнээ нарны хэт ягаан туяаг өөртөө шингээгч меланиныг хангалттай агуулсан байдаг. Хэдийгээр танд тэдний генийн бүтэц байхгүй ч тэдний  гоо сайханы аргыг туршиж үзэхэд буруудах зүйл юу байх билээ.  Тэдний гайхалтай арьстай байдаг нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Учир газрын дундад тэнгисийн хавийн хүмүүс  хоолондоо загас, жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэдэг аж. Түүнээс гадна арьсанд гайхалтай тэжээл өгдөг чидун жимсний хувь нэмэр их гэнэ. Грек бүсгүйчүүд арьсандаа анхаарал тавьдаг бол хоолондоо ургамлын тос биш чидун жимсний тос хэрэглэж байхыг зөвлөж байна.

Израйль
Израйльчууд Үхлийн тэнгисийн давстай усанд сэлэхэд биед агуулагдаж байдаг хорт бодисоосоо  салж, арьсний элдэв өвчнийг анагаадаг гэдэгт итгэдэг байна. Үхлийн тэнгист сэлэх боломж танд гарахгүй бол  ¼  аяга далайн давс, чимх далайн замагны нунтаг, ½ аяганы хэмжээтэй массажны тос, 10-15 дусал лавандын тосыг холиод агрьсандаа жигд зөөлнөөр түрхээрэй.


Итали
Итали бүсгүйчүүдийн гялалзсан үсний нууцыг тэдний гал тогооны өрөөнөөс хайгаарай. Тэд тараг болон чидун жимсийг хольж үсээ ангижруулдаг гэнэ. Тарганд агуулагдах протейн нь үсэнд тэжээл өгч ангижруулах чухал үүрэгтэй аж. Үүнийг гэртээ бэлтгэхийн тулд нэг аяга тарганд нэг цайны халбага чидун жимсний тос хийнэ. Үсээ угаасныхаа дараа хольцоо түрхээд 5 минут орчим байлгаад хүйтэн усаар угаагаарай.


Япон

Япон бүсгүйчүүдийн тал хувь нь үсээ урт, намирсан торгомсог болгохын тулд далайн замаг хэрэглэдэг аж. Үс ургалтад зайлшгүй чухал зүйл бол Нори буюу йодын уусмал юм. Гэхдээ хүнсний давсанд байдаг йод огт биш гэнэ. Учир нь ийм йодыг бие махбодь шингээж авах нь удаан байдаг гэнэ.
Далайн замаг бол үсэнд тэжээл өгдөг бусад чухал бодисын эх үүсвэр юм. Үүнд төмөр, цайр, зэс агуулагддаг байна. Япон эмэгтэйчүүд нори, далайн замгийг идэх юмуу эсвэл буцалгаад хуурай үсэндээ түрхдэг байна. Нориг суши орооход хэрэглэдэг ч та үүнийг соустай хамт Тортилла шиг хэрэглэж болно.

Испани

Испани бүсгүйчүүд үсээ цайвар болгохын тулд цангис жимсний шүүсээр зайлдаг гэнэ. Үүнийг бэлтгэхдээ ¼  аяга цангис жимсний цэвэр шүүс, ¼  аяга цэвэр устай холиод шүршүүртт орохдоо үсээ зайлаарай. Нарны гэрэлд цангисны шүүс өөрийн өнгөө олдог аж. Хүрэн үстэй эмэгтэйчүүдэд энэ арга гайхалтай тохирдог.

Швед
Швед бүсгүйчүүд эрүүл, сайхан арьстай байхын үндэс нь хоол хүнсэндээ шинэхэн жимс, гриллдэж шарсан загас хэрэглдэгтэй холбоотой гэж үздэг. Ногоон цайг минерал устай холиод мөс болгоод тоник болгон хэрэглэж болно. Мөн саун бол Шведийн соёлын салшгүй нэг  хэсэг юм.